ИОХАН 6:48-58

ИОХАН 6:48-58 АБ2004

Би бол амийн талх байна. Та нарын өвөг дээдэс цөлд манна идсэн бөгөөд тэд нас барцгаасан. Энэ нь тэнгэрээс бууж ирэх талх бөгөөд үүнээс идэгч нь үхэхгүй. Би бол тэнгэрээс бууж ирсэн амьд талх байна. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм гэж айлдлаа. Тэгтэл иудейчүүд хоорондоо —Энэ хүн Өөрийнхөө махан биеийг бидэнд идүүлэхээр яаж өгч чадах юм бэ? гээд л маргалдаж эхлэв. Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нар Хүний Хүүгийн махыг идэхгүй, цусыг нь уухгүй л бол та нарын дотор амь байхгүй. Миний махыг идэж, цусыг уусан хүн мөнх амьтай бөгөөд Би түүнийг эцсийн өдөрт амилуулна. Учир нь Миний мах бол жинхэнэ хоол, Миний цус бол жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна. Амьд Эцэг маань Намайг илгээсэн бөгөөд Би Эцэгээр амьдрахын адил Намайг идэгч хүн мөн Надаар амьдарна. Тэнгэрээс бууж ирсэн талх бол энэ мөн. Гэхдээ та нарын өвөг дээдэс идсэн, нас барсантай нь адилгүй, энэ талхыг идсэн хүн мөнхөд амьдарна гэлээ.

ИОХАН 6:48-58 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв