ИОХАН 6:16-21

ИОХАН 6:16-21 АБ2004

Орой болоход шавь нар нь нуурын зүг буугаад, завинд сууцгаасны дараа, нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийн харанхуй болсон авч Есүс тэдэн уруу ирээгүй л байлаа. Хүчтэй салхинаас болж нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин тав эсвэл гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан, завь уруу нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Гэвч Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүсжээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байлаа.