ИЕРЕМИА 45

45
1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичиж байхад, Нериагийн хүү Барухад эш үзүүлэгч Иеремиагийн хэлсэн үг юм. 2“Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна. 3«Чи ”Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ». 4Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм” хэмээв. 5Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ.

Одоогоор Сонгогдсон:

ИЕРЕМИА 45: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна