ИЕРЕМИА 23:5-8

ИЕРЕМИА 23:5-8 АБ2004

“Харагтун, Би Давидад зөв шударга Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, мэргэн ухаанаар үйлдэж, энэ газар нутагт шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэнэ. Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”. ЭЗЭН тунхаглаж байна “Тийм учраас үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египетийн нутгаас гаргасан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэхээ больж, харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.