ИЕРЕМИА 22:13-17
ИЕРЕМИА 22:13-17 АБ2004
Өөрийн гэрийг зөв шударга бусаар, дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь, хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа. Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж, цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг. Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан болдог уу? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлддэггүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв. Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л энэ нь сайн байв. Энэ нь Намайг мэдэх гэсэн үг биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого, гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.