ИСАИА 57:14-19

ИСАИА 57:14-19 АБ2004

“Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн. Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно. Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. “Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог. Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно. Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон. Би нууж уурлаж байсан. Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан. Би түүний замыг нь үзсэн боловч түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд түүний гашуудагсдыг тайвшруулан сэргээж, уруулын магтаалыг бүтээнэ. Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай. Би түүнийг эдгээнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.

ИСАИА 57:14-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв