ИСАИА 40:9-11

ИСАИА 40:9-11 АБ2004

Сайн мэдээг үүрэгч Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайн мэдээг үүрэгч Иерусалим аа! Дуугаа чанга өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Та нарын Бурхан энд байна” хэмээн Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт, хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчин мэт сүргээ хариулж, Өөрийн мутарт хургануудаа цуглуулан цээжиндээ тэврээд, хургатай хонийг алгуур хөтөлнө.

ИСАИА 40:9-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв