ИСАИА 4
4
1Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран “Бид өөрсдийнхөө талхыг идэж, өөрсдийнхөө хувцсыг өмсөнө. Зөвхөн биднийг өөрийнхөө нэрээр дуудуулж, бидний зэмлэлийг зайлуулаач” гэж хэлнэ.
2Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно. 3Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун хэмээн дуудна. Тэд бол Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм. 4Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны 5дараа ЭЗЭН Сион Уулын бүх дэвсгэр болон түүний чуулгануудын дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно. 6Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх бүхээг, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.
Одоогоор Сонгогдсон:
ИСАИА 4: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society