Иуда, Иерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ. Олон ард түмнүүд ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул уруу, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна. Тэр үндэстнүүдийн хоорондхыг шүүж, олон ард түмнүүдэд шийдвэр гаргах болно. Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй. Иаковын гэр ээ, ирцгээ. ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.
ИСАИА 2 унших
Сонсох ИСАИА 2
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: ИСАИА 2:1-5
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд