ИСАИА 19:19-25
ИСАИА 19:19-25 АБ2004
Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд багана босгогдоно. Энэ нь Египетийн нутагт түмэн цэргийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө. Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөн мөргөж, ЭЗЭНд андгайлан, түүнийгээ биелүүлнэ. ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН уруу эргэвэл, Тэр тэдэнд хариулан, тэднийг эдгээнэ. Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет уруу, египетчүүд Ассири уруу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно. Тэр өдөр Израиль нь Египет, Ассирийн хамт гуравдахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно. Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг ерөөж, “Миний ард түмэн болох Египет, Миний мутрын бүтээл болох Ассири, Миний өв залгамжлал болох Израиль ерөөлтэй” гэж айлдав.