ИСАИА 11:6-9

ИСАИА 11:6-9 АБ2004

Чоно хургатай хамт амьдран, ирвэс ишигтэй хамт хэвтэж, тугалыг залуу арслантай хамтад нь тэжээж, бяцхан хүү тэднийг удирдана. Үнээ болон баавгай бэлчиж, тэдний үр зулзагууд нь хамт хэвтэж, арслан нь үхэр шиг сүрэл иднэ. Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглож, балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. Тэд Миний бүх ариун ууланд хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана.