ИСАИА 10:1-3

ИСАИА 10:1-3 АБ2004

Шударга бус тогтоолыг тогтоож, зөв бус шийдвэр бичигчид нь гаслантай яа! Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж, Миний ард түмний үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулдаг. Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг өөрсдийн олз болгон, өнчин хүүхдүүдийг дээрэмддэг. Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?