ИСАИА 1:16-20

ИСАИА 1:16-20 АБ2004

Биесээ угаагтун. Өөрсдийгөө цэвэрлэ. Миний хараанаас бузар муу үйлсээ зайлуул. Нүгэл хийхээ болигтун. Сайныг үйлдэхэд суралц. Шударга ёсыг эр. Хэрцгий догшинийг зэмлэ. Өнчнийг хамгаал. Бэлэвсэнг өмгөөлөгтүн”. “Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно. Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ. Харин та нар эсэргүүцэж босвол, илдээр цавчигдана” гэж ЭЗЭНий ам айлдаж байна.