ЕВРЕЙ 3:7-10

ЕВРЕЙ 3:7-10 АБ2004

Тиймээс Ариун Сүнс “Хэрэв өнөөдөр та нар Түүний дууг сонсох аваас, Цөл дэх сорилтын өдөр уурлуулсны адил Та нар зүрхээ бүү хатуу болго. Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж, Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан. Тиймд Би энэ үеийнхэнд уурлаж, «Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг. Тэд Миний замыг мэдсэнгүй» гэж айлдав.