ЕВРЕЙ 11:12-16

ЕВРЕЙ 11:12-16 АБ2004

Тиймд мөн нэгэн эрээс, тэгэхдээ үхсэнээс өөрцгүй түүнээс тэнгэр дэх одод мэт, тэнгисийн эргээрх элс адил тоолж баршгүй олон үрс заяажээ. Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ. Учир нь тийн ярьдаг хүмүүс нь өөрсдийн нутгийг хайж байгаагаа тодорхой харуулдаг. Үнэндээ, хэрэв тэд гарч явсан нутгаа санаж байсан бол тэдэнд буцах боломж байх байсан. Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан нь тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ тэднээс ичээгүй юм. Учир нь Тэр тэдний төлөө хотыг бэлджээ.

ЕВРЕЙ 11:12-16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв