ЕВРЕЙ 1:1-8
ЕВРЕЙ 1:1-8 АБ2004
Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олон хэсгээр болон янз бүрийн арга замаар айлдсан Бурхан эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгийн дотор бидэнд хандаж айлдав. Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ. Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав. Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм. Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү мөн. Би Чамайг өнөөдөр төрүүлсэн” гээд бас “Би Түүнд Эцэг нь болно. Тэр Надад Хүү минь болно” гэж айлдсан юм бэ? Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ “Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн” гэж айлджээ. Тэр тэнгэр элч нарын тухай “Тэр тэнгэр элч нараа салхи болгож, үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол, харин Хүүгийн тухай “Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн.