ЭХЛЭЛ 14:21-24

ЭХЛЭЛ 14:21-24 АБ2004

Содомын хаан Абрамд —Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөрөө ав гэсэнд Абрам Содомын хаанд —Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи “Би Абрамыг баян болгосон” гэж хэлэх вий. Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.