ЭХЛЭЛ 13:14-18

ЭХЛЭЛ 13:14-18 АБ2004

Лотыг Абрамаас салж явсны дараа ЭЗЭН Абрамд —Чи хараагаа өргөн, одоо байгаа газраасаа хойд, урд, баруун, зүүн зүг уруу харагтун. Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө. Би бас чиний үр хүүхдүүдийг газар шороо мэт болгоно. Хэрэв хүн газар шороог тоолж чаддаг бол, чиний үр хүүхдүүдийг ч тоолж чадмуй. Босоод, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө» гэв. Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад, тэнд ЭЗЭНд зориулж тахилын ширээ босгожээ.

ЭХЛЭЛ 13:14-18 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв