ГАЛАТ 3:10-26

ГАЛАТ 3:10-26 АБ2004

Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараалын дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийн дотор байнга байдаггүй хүн бүр хараагдсан” гэж бичигджээ. Хэн ч Бурханы өмнө Хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Яагаад гэвэл “Зөвт хүн итгэлээр амьдарна”. Хууль нь итгэлээс гараагүй, харин “Эдгээрийг биелүүлэгч нь тэдгээрээр амьд байх болно”. Христ бидний төлөө хараал болсноороо биднийг Хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдөгч хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг. Энэ нь Христ Есүс дотор Абрахамын ерөөлийг Харь үндэстнүүдэд ирүүлэхийн тулд юм. Ингэснээр бид итгэлээрээ Сүнсний амлалтыг хүлээн авах юм. Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох, эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй. Амлалтууд нь Абрахамд болон түүний үрд айлдагдсан юм. Тэр “Үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн. Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр Хууль ч хүчингүй болгодоггүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгодоггүй”. Хэрэв өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж. Тэгвэл юуны тулд Хууль байгаа юм бэ? Энэ нь амлалтыг авсан нэгэнд үр иртэл зуучийн гараар тэнгэр элч нараар дамжуулж тогтоогдон, нүгэл хилэнцээс болж нэмэгджээ. Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц. Ингэхлээр Хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Учир нь хэрэв амьд болгох чадалтай хуулийг өгсөн байсан бол зөвт байдал нь үнэхээр хуулиас ирэх байсан. Харин Судар бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь амлалтыг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд өгөхийн тулд юм. Гэвч итгэл ирэхээс өмнө, бид хожим илчлэгдэх итгэлд хаагдаж хуулийн дор хорионд байсан билээ. Тиймд бид итгэлээр зөвтгөгдөхийн тулд бидний хувьд Хууль нь биднийг Христ уруу хандуулах зааварлагч болов. Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварлагчийн дор байхаа болив. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.

ГАЛАТ 3:10-26 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв