ЕЗЕКИЕЛ 18:1-9

ЕЗЕКИЕЛ 18:1-9 АБ2004

Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, — Израилийн газрын тухай “Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно” хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Та нар үнэхээр энэ зүйр үгийг Израильд дахин хэрэглэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Харагтун, бүх сүнс Минийх юм. Эцгийн сүнс, хөвгүүний сүнстэй адил Минийх юм. Нүглийг үйлдэгч сэтгэл нь үхэх болно. Гэвч хэрэв хүн нь зөвт бөгөөд шударга, үнэн зөвийг үйлдэн, уулын бунхан дээр үл идэн, Израилийн гэрийн шүтээнүүд уруу нүдээ өргөлгүй, хөршийнхөө эхнэрийг эс бузарлан, сарын тэмдгийнх нь үед эмэгтэйд хүрдэггүй бол, хэрэв хүн хэнийг ч үл дарлан, харин өртөнд барьцааных нь юмыг буцааж өгдөг бол, дээрэм тонуул хийдэггүй, харин өлссөн хүнд өөрийн талхыг өгч, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг бол, хэрэв тэр мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй, эсвэл өсгөж авдаггүй бол, хэрэв тэр өөрийн гараа гэм буруугаас татаж, хүн хүний хооронд үнэн шүүхийг гүйцэлдүүлдэг бол, хэрэв тэр итгэлтэйгээр хандахын тулд Миний тогтоол болон Миний зарлигаар алхдаг бол тийм хүн зөвт хүн бөгөөд заавал амьдарна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.