Фараон энэ хэргийн тухай сонсоод, Мосег алахаар эрлээ. Харин Мосе Фараоны нүднээс зугтаж, Мидиан газарт амьдрав. Тэр худгийн дэргэд суулаа. Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услахын тулд онгоцнуудыг дүүргэв. Гэтэл хоньчид ирээд тэднийг хөөхөд Мосе босож, охидод туслаад, хонин сүргийг нь услав. Тэд өөрсдийн эцэг Реуелд ирэхэд, тэр —Өнөөдөр та нар юунд ийм хурдан ирэв? гэж асуув. Тэд —Нэг египет хүн биднийг хоньчдын гараас хамгаалсан. Түүгээр ч барахгүй, тэр бидэнд ус татан өгч, хонин сүргийг усалсан гэжээ. Тэр охиддоо —Тэр хүн хаана байна? Та нар яагаад түүнийг орхив? Түүнийг дуудаад дайлагтун! гэж хэлэв.
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2 унших
Сонсох ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 2:15-20
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд