ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19:1-6

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19:1-6 АБ2004

Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв. Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллав. Мосе Бурхан уруу өгсөн очсонд, ЭЗЭН түүнийг уулаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн, яаж Өөртөө авчирсныг та нар өөрсдөө харсан. Одоо хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмнүүдийн дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх. Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно”. Эдгээр үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.

ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 19:1-6-д зориулсан видео