ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 15:23-25
ЕГИПЕТЭЭС ГАРСАН НЬ 15:23-25 АБ2004
Марад ирээд тэд Марагийн усыг ууж чадсангүй. Учир нь ус шорвог байв. Тийм учраас энэ газар Мара гэж нэрлэгджээ. Ард түмэн Мосед гомдоллон —Бид юу уух вэ? гэцгээв. Мосе ЭЗЭН уруу хашхирсанд ЭЗЭН түүнд нэг модыг үзүүлэв. Тэр түүнийг усанд хаясанд, ус амтлаг болов. Тэнд Тэр тэдний төлөө тогтоол, хуулийг өгч, тэднийг сорив.