ЕСТЕР 6:12-14

ЕСТЕР 6:12-14 АБ2004

Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав. Хаман өөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхдөдөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар —Мордехаи иудей гаралтай бол, чи түүний өмнө доройтож эхэлсэн учир чи түүнийг дийлж чадахгүй, харин лавтай унах болно гэв. Тэднийг түүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найранд яаран авч одов.