ЕСТЕР 4:9-11

ЕСТЕР 4:9-11 АБ2004

Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерт хэлэв. Тэгэхэд Естер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав. — Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна.