ЕСТЕР 3:1-2

ЕСТЕР 3:1-2 АБ2004

Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв. Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй.