ЕСТЕР 2:15-18

ЕСТЕР 2:15-18 АБ2004

Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов. Ингээд Естерийг Ахашверошийн хаанчлалын долоо дахь жилийн Тебет буюу аравдугаар сард хааны ордонд Ахашверош хаан дээр авчрав. Хаан Естерийг бүх эмэгтэйчүүдээс илүү хайрлаж, Естер түүний таалал хийгээд энэрлийг бусад бүх онгон охидоос илүү олсон тул хаан хатны титмийг Естерийн толгойд өмсгөж, түүнийг Ваштийн оронд хатан болгов. Дараа нь хаан их найр буюу Естерийн найрыг өөрийн бүх ноён болон албан хаагчдад зориулан хийсэн бөгөөд мөн мужууддаа амралтын өдрийг зарлан, өөрийн өгөөмөр зангаар бэлгүүдийг өгөв.