ЕФЕС 5:15-21

ЕФЕС 5:15-21 АБ2004

Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж. Тийм учраас бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж, дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар нэг нэгэнтэйгээ ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиогтун. Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө. Христээс эмээн нэг нэгэндээ захирагд.