ЕФЕС 2:14-18
ЕФЕС 2:14-18 АБ2004
Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав. Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод, тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Үүгээр дайсагналыг хөнөөв. Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм. Тиймээс бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг уруу очих замтай болжээ.