НОМЛОГЧИЙН ҮГС 2:22-25
НОМЛОГЧИЙН ҮГС 2:22-25 АБ2004
Наран доор хичээж чармайсан бүхий л хөдөлмөрөөсөө хүн ер нь юуг нь авах юм бэ? Учир нь хүний бүх л өдөр болон хөдөлмөр нь уйтгар зовлонтой, төдийгүй, шөнө ч түүний оюун ухаан нь амардаггүй аж. Энэ нь мөн л хоосон ажээ. Идэж, ууж, ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. Учир нь Түүнгүйгээр хэн идэж, хэн сэтгэлийн жаргал авч чадах вэ?