ДЭД ХУУЛЬ 32:39-43
ДЭД ХУУЛЬ 32:39-43 АБ2004
Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав. Надаас өөр ямар ч бурхан байхгүй. Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй. Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн Өөрийн амьд буйгаар тангараглая. Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин, дайснуудаасаа өшөө хонзонгоо авч, Намайг үзэн ядагсдад хариу барина. Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно”. Үндэстнүүд ээ! Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа. Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч, дайснуудаасаа өс хонзонгоо авч, Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ гэв.