ДЭД ХУУЛЬ 2:2-7

ДЭД ХУУЛЬ 2:2-7 АБ2004

ЭЗЭН надад айлдахдаа “Та нар энэ уулыг их удаан тойрлоо. Одоо умард зүг эргэ. Ард түмэнд тушаан «Та нар Сеирт сууж байгаа өөрсдийн садан төрөл болох Есавын хөвгүүдийн нутгийн хил хязгаарыг дайран өнгөрнө. Тэд та нараас айх болно. Та нар тун болгоомжтой бай! Тэднийг бүү өдөө! Би та нарт тэдний газар нутгаас нэг мөр ч өгөхгүй. Учир нь Би Сеир уулыг Есавд эзэмшил болгон өгсөн билээ. Та нар тэднээс хоол хүнс мөнгөөрөө худалдан авч ид, бас тэднээс усаа мөнгөөрөө авч уу. Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” хэмээсэн.