ДЭД ХУУЛЬ 1:19-25

ДЭД ХУУЛЬ 1:19-25 АБ2004

ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан, аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ. Тэгэхэд би та нарт “Бидний Бурхан ЭЗЭНий бидэнд өгөх гэж байгаа аморичуудын уулархаг нутагт та нар хүрч ирлээ. ЭЗЭН Бурханы чинь өгсөн газар та нарын өмнө байна. Өвөг дээдсийнхээ Бурхан ЭЗЭНий та нарт айлдсан ёсоор явж, түүнийг эзэмшицгээ. Бүү ай. Бүү зүрхшээ” гэж билээ. Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн. Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан. Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад, тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.

Video for ДЭД ХУУЛЬ 1:19-25