ДАНИЕЛ 8:5-8

ДАНИЕЛ 8:5-8 АБ2004

Би үүнийг ажиглаж байтал нэгэн ухна баруун зүгээс, бүх дэлхийг тойрон хөл нь газар хүрэлгүй ирэв. Ухны нүдний хооронд нэг онцгой эвэр байв. Голын эрэг дээр зогсож байхад нь миний харсан хоёр эвэртэй хуц уруу тэрээр ойртож, хүчтэй уур хилэнгээр түүн уруу дайрав. Тэрээр өнөөх хуцанд ойртож ирэхийг би харсан. Ухна түүнд хилэгнэсэн байлаа. Тэрээр түүнийг мөргөж, хоёр эврийг нь хугалсан бөгөөд хуц түүнийг эсэргүүцэх хүчгүй байв. Ухна хуцыг газар чулуудаж, дээр нь гишгэчсэн бөгөөд хуцыг ухны хүчнээс аврах хэн ч байхгүй байлаа. Тэгээд ухна өөрийгөө онцгой өргөмжиллөө. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав.