ДАНИЕЛ 2:34-35

ДАНИЕЛ 2:34-35 АБ2004

Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ. Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.