ДАНИЕЛ 2:19-23

ДАНИЕЛ 2:19-23 АБ2004

Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав. Даниел хэлэхдээ —Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай. Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх. Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрээр хаадыг босгож, унагадаг. Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг. Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог. Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм. Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ гэв.