ДАНИЕЛ 1:2-4

ДАНИЕЛ 1:2-4 АБ2004

Иудагийн хаан Иехоиакимыг Бурханы өргөөний зарим савнуудын хамт Небухаднезарын гарт Эзэн өгсөнд, тэдгээрийг Шинарын нутаг уруу өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавив. Тэгээд хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназад, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаав. Тэд бие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав.