КОЛОССАЙ 2:20-23
КОЛОССАЙ 2:20-23 АБ2004
Хэрэв та нар дэлхийн үндсэн зарчмуудад Христтэй хамт үхсэн юм бол юунд ертөнцөд амьдарч байгаа юм шиг өөрсдийгөө зарлиг тогтоолд захируулж, “Барьж ч, амсаж ч, гар хүрч ч болохгүй” гэх (хэрэглэснээр мөхөх тавилантай тэр бүхнийг) хүний сургаал ба тушаалуудын дагуу байх гээд байгаа юм бэ? Эдгээр нь өөрсдийн бий болгосон шашин болоод хуурамч даруу байдал, мөн биеийг зовоох байдлаар мэргэн ухаан мэт үзэгдэвч, үүнд махан биеийн хүслийг эсэргүүцэхэд ямар ч тус байхгүй юм.