АМОС 8:7-10

АМОС 8:7-10 АБ2004

ЭЗЭН Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би тэдний ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй. Үүнээс болж газар хөдөлж, тэнд оршдог хүн бүр гашуудахгүй гэж үү? Үнэхээр, энэ бүгд Нил шиг босож, шидэгдэн, Египетийн Нил шиг буурах болно”. Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би үд дунд нарыг жаргааж, гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгохын тулд энэ нь тэр өдөрт болно. Тэгээд Би та нарын баяр наадмуудыг гаслан, та нарын бүх дууг гашуудал болгон эргүүлнэ. Би хүн бүрийн ууцанд таар өмсгөж, толгой бүрийг халзан болгоно. Би үүнийг ганц хүүгийнхээ хойноос гашуудах үе мэт болгох бөгөөд үүний төгсгөл нь гашуун өдөр мэт байх болно.