АМОС 7:14-17

АМОС 7:14-17 АБ2004

Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь —Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан. Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан. Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна. Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.