АМОС 1:1-2

АМОС 1:1-2 АБ2004

Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ. Тэр “ЭЗЭН Сионоос архирч байна. Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна. Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж, Кармелын орой нь хатжээ” гэсэн.