ҮЙЛС 8:4-8

ҮЙЛС 8:4-8 АБ2004

Тархсан хүмүүс явсан зүг бүрдээ үгийг тунхагласаар байв. Филип Самарийн хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав. Хурсан олон Филипийн үйлдэж байсан тэмдгүүдийг харж, түүнийг сонсож, санал нэгтэйгээр яриаг нь анхааран чагнаж байлаа. Учир нь бузар сүнсэнд эзлэгдсэн олон хүмүүсээс тэдгээр нь зайлахдаа чанга дуугаар хашхиран гарч байлаа. Саа өвчтэй болон доголон олон хүмүүс эдгэрч байв. Тэр хот үлэмж баяр баясалтай байв.