Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруугүй гэдгийг би та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь огт үгүй билээ. Бурхан Өөрийн цусаар Өөртөө худалдаж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь. Намайг явсны дараагаар сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна. Та нарын дундаас ч дагалдагчдыг өөрсдөдөө татахаар гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ. Иймээс гурван жилийн турш өдөр шөнөгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун. Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний хамт өв залгамжлалыг өгөх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.
ҮЙЛС 20 унших
Сонсох ҮЙЛС 20
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: ҮЙЛС 20:26-32
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд