ҮЙЛС 19:1-10

ҮЙЛС 19:1-10 АБ2004

Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав. Тэгээд тэдэнд —Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд —Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв. Тэр —Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд —Иоханы баптисмыг гэжээ. Паул —“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв. Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв. Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ. Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа. Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв. Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ. Ингэсээр хоёр жил өнгөрөхөд Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзэний үгийг сонсоцгоожээ.

ҮЙЛС 19:1-10-д зориулсан видео