ҮЙЛС 18:1-5

ҮЙЛС 18:1-5 АБ2004

Дараа нь тэр Афиныг орхин Коринт уруу очив. Тэр тэнд Понт нутгийн Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. Мөнөөх эр адилхан ажилтай хүн байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болов. Тэд майхан хийдэг байжээ. Тэр Амралтын өдөр бүр синагогт сургамжилж, иудейчүүд, грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв. Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж, иудейчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа.

ҮЙЛС 18:1-5-д зориулсан видео

ҮЙЛС 18:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв