2 САМУЕЛ 7:12-16

2 САМУЕЛ 7:12-16 АБ2004

Чиний өдрүүд дуусаж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чамаас гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно. Тэр Миний нэрийн төлөө өргөө босгож, Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно. Би түүний эцэг болж, тэр Миний хөвгүүн болно. Тэр гэм бурууг үйлдвэл, Би хүний таяг, хүний хөвгүүний ташуураар түүнийг засан хүмүүжүүлнэ. Гэвч чиний өмнөөс Миний зайлуулж өгсөн Саулаас Би хайр энэрлээ авсны адил Миний хайр энэрэл түүнээс салахгүй. Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэв” хэмээгээрэй гэж айлдав.