ХААДЫН ДЭД 5:20-27

ХААДЫН ДЭД 5:20-27 АБ2004

Харин Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би түүний араас гүйн очоод, түүнээс ямар нэгэн юм авъя гэж боджээ. Ингээд Гехази Нааманыг нэхэн одов. Араас нь нэг хүн гүйн ирж байгааг Нааман хараад, түүнтэй уулзахаар тэрэгнээс буун ирж, —Бүх юм сайн уу? гэв. Гехази —Бүх юм сайн. Миний эзэн намайг илгээж, хэлүүлэхдээ “Үзэгтүн, эш үзүүлэгчдийн хөвгүүдээс хоёр залуу Ефраимын уулархаг нутгаас над уруу дөнгөж сая ирлээ. Тэдэнд нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас өгөөч” гэсэн билээ гэв. Нааман —Хоёр талантыг авч хайрла гээд, Гехазийг ятгаад, хоёр талант мөнгийг хоёр ээлжийн хувцасны хамт хоёр уутанд боон хийж, хоёр зарцдаа өгөөд, тэд Гехазийн өмнө үүрэн явжээ. Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас аван, гэртээ оруулан тавьж, тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. Харин өөрөө орж, эзнийхээ өмнө зогсов. Елиша түүнд —Гехази, чи хаана байв? гэхэд тэрээр —Таны зарц хаашаа ч яваагүй гэж хэлэв. Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ бууж байсан үед миний зүрх гадагшаа яваагүй гэж үү? Одоо мөнгө, хувцас, чидун, усан үзмийн талбай, хонь, үхэр, эр эм боолууд зэргийг авах цаг гэж үү? Тийм учраас Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болой гэв. Тиймээс Елишагийн өмнөөс тэрээр цас шиг уяман өвчтэй гарч явжээ.

ХААДЫН ДЭД 5:20-27 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв