2 КОРИНТ 11:12-15

2 КОРИНТ 11:12-15 АБ2004

Гэвч би юу хийж байгаагаа үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр өөрсдийнхөө сайрхаад байгаа зүйл дээр бидэнтэй адилхан гэж харагдах боломжийг хүсэж буй хүмүүсээс тэр боломжийг нь би таслах юм. Учир нь ийм хүмүүс бол хуурамч элч нар, зальтай ажилчид, өөрсдийгөө Христийн элч нар болгон хувиргагчид аж. Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга. Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно.