2 КОРИНТ 1:8-11

2 КОРИНТ 1:8-11 АБ2004

Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна. Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан. Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв. Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.

2 КОРИНТ 1:8-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв