ШАСТИРЫН ДЭД 34:10-13
ШАСТИРЫН ДЭД 34:10-13 АБ2004
Тэд уг мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм. Тэр мөнгийг тэд зассан чулуу, залгахад ашиглах гуалинг худалдаж авахад, мөн Иудагийн хаадын сүйрэлд хүргэсэн барилгуудад дүнзнүүд хийхэд зориулж мужаанууд, барилгачдад эргүүлэн өгчээ. Хүмүүс нь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв. Тэд бас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.